

БИДНИЙ ЗОРИЛГО
🌐 Мэдлэг, туршлага хуваалцах
📢 Дуу хоолойгоо хүргэх
🤝 Сүлжээ, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх
💡 Инноваци, шинэ санаагаа танилцуулах
🇲🇳 Эх оронч үнэт зүйлсээ бататгах
Энэ бол таны дэлхийд өрсөлдөх чадвартай монгол залуусын хамтын ирээдүйг бүтээх түүхэн боломж

2025.11.04 - 2025.11.06
11.04.2025
Чуулга уулзалт
11.05.2025
Чөлөөт өдөр
11.06.2025
Хотын аялал

Дамдиндоржийн Бэхбаяр
Илтгэл. Монгол залуусын ирээдүйн боломж ба сорилтMongolian Economy сэтгүүлийн үүсгэн байгуулагч, Ерөнхий Эрхлэгч, сэтгүүлч- 2011 оноос өнөөг хүртэл Mongolian Economy сэтгүүлийн Ерөнхий Эрхлэгч,
- 2009-2010 он, МҮХАҮТ-ын "Бизнес ба Хөгжил" сэтгүүлийн Ерөнхий Эрхлэгч
- 2000-2008 он, "Өнөөдөр" сонины Эдийн засаг, бизнесийн албаны сэтгүүлч

Батхүүгийн Наранбадрах
Илтгэл. Human Empathy. Хүний энэрэнгүй сэтгэлТүүхч, эдийн засагч Монгол адууны диваажин бодлого хөтөлбөрийг санаачлагч- НҮБ-ын Энх тайвны элч
- Монгол адууны диваажин 3000 малчны хөдөлгөөн нь Монгол улсад цөлжилтийн эсрэг малчны 8 бодлого бүхий хөтөлбөр бөгөөд 2022 онд НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн манлайлагч санаачлага шагнал авсан
- 2024 оны Нобелийн Энх Тайвны шагналтан зарлах ёслолын нээлтийг "Unconditional love is the secret ingredient for peace " 8 минутын илтгэлээр нээж байсан

Хандсүрэнгийн ХАТАНБААТАР
Илтгэл. Хурдтай суралцах ур чадвар
Монголын оюун ухааны академийн Үүсгэн байгуулагч, МУГБ

Ёндонгийн Отгонбаяр
Илтгэл. Монгол хүн байхын учирМонголын улс төрч, дипломатч, түүхч
— 2008–2012 онд — Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд
— 2012–2016 онд — УИХ-ын гишүүн
— 2016–2017 онд — Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын дэд сайд
— 2017–2022 онд — Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
— 2022 оноос — “Мэргэн сайд Агданбуугийн Амар” сангийн тэргүүн

Маналсүрэнгийн Саранзаяа
Илтгэл. Өөрсдийн үнэт зүйлс, онцлогт тулгуурлан дэлхийн иргэд болох ньМенежментийн шинжлэх ухааны доктор, Их Британий Лондон Соут Банк Их Сургуулийн Бизнесийн Сургуулийн Ахлах Багш, МВА хетелберийн захирал

Амартөрийн Долгион
Илтгэл. Гэртээ харих зам - Гэрэл ба давс болохын үнэ цэнэЯпоны Наритагийн нисэхийн академийг Нисэх онгоцны инженер мэргэжлээр төгссөн. SKS LLC-Deed motors, Japanshop.mn үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал— Япон дахь “Халуун сэтгэл in Japan” ТББ-ын үүсгэн байгуулагч, тэргүүн асан
— “Япон дахь Монгол иргэдийн нэгдсэн холбоо” ТББ-ын үүсгэн байгуулагчдын нэг, тэргүүн асан
— “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” НҮТББ-ын дэд тэргүүн асан

BAYRA SHOWMAN
Хөтлөгч, DJ

ХЭЛЭЛЦҮҮЛГҮҮД
Үйл ажиллагаа зохион байгуулагдах газар:
Бүгд Найрамдах Турк улс, Истанбул хот,
Marmaracik Genclik Kampi кемп амралтын газар[email protected]
[email protected]
Facebook: MSOConference
Instagram: @msyoc.istanbul2025
Хамтран ажиллах

Хэлэлцүүлэг 1. Монгол залуусын дэлхийн тавцанд өрсөлдөх чадвар

Хэлэлцүүлэг 2. Оюутан, залуусын оролцоо ба ирээдүйн манлайлал

Хэлэлцүүлэг 3. Нийгмийн тулгамдсан асуудал, төр ба иргэний хамтын ажиллагаа
БИДНИЙ ТУХАЙ
Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл нь 2014 онд үүсгэн байгуулагдсанаас хойш Хилийн чанад дахь Монгол иргэд, тэдний холбоо, байгууллагуудын үйл ажиллагааны талаарх мэдээллийг түгээн сурталчлах, гишүүн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэдгээрийг чадваржуулах, төсөл хөтөлбөрөөр дамжуулан дэмжлэг үзүүлэх зорилго чиглэлийг баримтлан ажиллаж байна.
ЗОРИЛГО
Хилийн чанадад суугаа иргэд, байгууллагууд ба Монгол Улсын хоорондох хамтын ажиллагааг дэмжиж, уялдуулан ажиллах
Дэлхий даяар тархан суугаа Монголчуудын оюун санааны нэгдмэл байдлыг дэмжих, шинжлэх ухаан, түүх, боловсрол, соёл, спортын зэрэг нэгдмэл бахархлыг бий болгох, холбогдох төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлэх
Хилийн чанадад амьдарч буй Монголчууд, өсвөр үе, хүүхэд багачуудын Монгол хэл, түүх, зан заншил, өв соёл, уламжлалдаа суралцахыг нь дэмжих ажиллах
Гадаад улс, орнуудад Монгол Улсыг сурталчлан таниулах
Эх орондоо эргэн суурьших санаачилгыг дэмжих, хөтөлбөр, төсөл боловсруулах хэрэгжүүлэх


EARLY BIRD (ХААГДСАН)
Хугацаа: 2025.10.05Чуулга уулзалтад хамгийн түрүүнд бүртгүүлж, суудлаа баталгаажуулсан оролцогчид- Хамгийн эхэнд бүртгүүлсэн оролцогчид тэнцэх магадлал өндөр- Шалгарсан оролцогчид хурдан баталгаажуулах шаардлагатайНЭМЭЛТ ТАЙЛБАР:
Бүртгүүлсний дараа тухайн улс орноос оролцох оролцогчдын тоонд үндэслэн шалгарсан эсэх мэдээлэл тэр даруй илгээгдэнэ.Шалгаруулалт нь тухайн улс орноос бүртгүүлсэн оролцогчдын тооноос хамаарч, шаардлагатай тохиолдолд нэмэлт шалгаруулалт хийгдэх боломжтой.

LATE BIRD (ХААГДСАН)
Хугацаа: 2025.10.06 – 2025.10.18Early Bird бүртгэлд амжаагүй оролцохыг хүссэн залуучууд- Үлдсэн бүртгэлийн тооноос хамаарч баталгаажина- Шалгарсан оролцогчид хурдан баталгаажуулах шаардлагатайНЭМЭЛТ ТАЙЛБАР:
Бүртгүүлсний дараа тухайн улс орноос оролцох оролцогчдын тоонд үндэслэн шалгарсан эсэх мэдээлэл тэр даруй илгээгдэнэ.

REGULAR (ХААГДСАН)
Хугацаа: 2025.10.19 – 2025.11.03(Чуулга уулзалтад оролцогчдын тоо дүүрсэн тул нэмэлт бүртгэл авах боломжгүй болсныг мэдэгдэж байна. )- Бүртгэлийн хамгийн сүүлчийн боломж- Үлдсэн бүртгэлийн тооноос хамаарч баталгаажина, хэрэв бүртгэл дүүрсэн тохиолдолд нэмэх боломжгүй.
Истанбул Мармаражык залуучуудын зуслан
Бүгд Найрамдах Турк улсын үзэсгэлэнт байгаль, орчныг тольдох “Истанбул Мармаражык залуучуудын зуслан”-д ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛ ОЮУТАН, ЗАЛУУЧУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ зохион байгуулагдана.Тус зуслан Истанбулын ногоон ой, байгалийн сайхны дунд, намуухан уур амьсгалтай газар оршдог. Хотын чимээ шуугианаас холдон, байгальд алхаж эрч хүчээ сэргээх боломж энд бий.

“MSYOC Шинэ үеийн инноваци” төслийн уралдаан нь хилийн чанадад сурч, ажиллаж буй Монгол оюутан, залуучуудын мэдлэг боловсрол, бүтээлч сэтгэлгээ, манлайлах ур чадварыг дэмжих, Монгол Улсад тулгамдаж буй асуудалд шинэлэг шийдэл санал болгох зорилготой олон улсын тэмцээн юм.
📌 ТЭМЦЭЭНИЙ БҮТЭЦI үе шат— Төслийн санал (4–6 нүүр, Монгол хэлээр)
— Олон нийтийн сүлжээний бичлэг (1–2 минутын видео эсвэл инфографик)🗓 Эцсийн хугацаа: 2025.10.20
✉️ Бүтээлийг [email protected] цахим шуудангаар хүлээн авна.II үе шат – ФиналТөслийн илтгэл (10 минутын танилцуулга + 5 минут асуулт, хариулт)🗓 Огноо: 2025.11.04
📍 Байршил: Бүгд Найрамдах Турк Улс, Истанбул хот

🎯 ОРОЛЦОХ ЭРХ— Монгол Улсын иргэн бөгөөд хилийн чанадад их, дээд сургуульд суралцаж буй болон ажиллаж амьдарч буй монгол залуус оролцох эрхтэй.
— Төслийн уралдаанд оролцогчид ганцаарчилсан болон багийн (гурав хүртэлх гишүүнтэй байх) хэлбэрээр оролцох эрхтэй. Нэг оролцогч/баг зөвхөн нэг төслийг илгээх эрхтэй.🏆 ШАГНАЛ БА УРАМШУУЛАЛ— I байр – $1,000 + Монголын бизнесийн манлайлагчтай менторшип
— II байр – $500 + Монголын оюутан/бизнесийн сэтгүүлд нийтлүүлэх эрх
— III байр – $250 + дадлага хийх боломжийн дэмжлэг
— Олон нийтийн сүлжээний ялагч – Сертификат + албан ёсны хуудаст онцлох
— Бүх оролцогчид – Цахим оролцогчийн сертификатДэлгэрэнгүй мэдээллийг төслийн уралдааны удирдамжаас хүлээн авна уу.


